Skip to main content

June 24th + Найзууд хаачив? etc = Бантан

Хэй явж явж юун бэлэг дэмбэрэлтэй өдөр блог нээчвээээээ, Камертоны маань төрсөн өдөр байшдэээээээээ :))))))) За Камертоныхондоо болон бондгор хөөрхөн блогхондоо төрсөн өдрийн мэнд хүргэяаааа үүүүүүү. За баярласандаа дахиад нэг бичлэг хийнээ кк, муухай далимдуулж байнаа.

Камертон гэснээс 10 жилд байхад Камертон, Номин талст 2-т зүгээр л үхдэг байлаа. Хичээлээс хөөгдөж ангийнхаа үүдэнд сууж байхдаа Номин талстын Бид-ийг чангаар дуулж, бүр сургуулийн коридороос хөөгддөг байлаа хэхэ. Одоо яагаад ч юм юунд ч, бүр юунд ч шүү тэгтлээ хөөрөн баярлахаа больчихжээ, энэ одоо насных уу.

Хөөрч баярлах, найзуудтайгаа уулзах, ярилцах нь хүртэл чин сэтгэлийнх байж, нуувч хаалтгүй байж. Бусад хүмүүсийн хувьд яасныг мэдэхгүй юм, би л лав одоо найзуудаасаа дэндүү холдчихжээ, хүүхэд гэнэн насных шигээ бодож саналгүй сэтгэл доторхоо уудлан ярьж чадахаа больж... Өдөр тутмын амьдрал, хичээл сургууль, нөхөр хүүхдээсээ хааяа өндийгөөд харахад тэднийгээ дэндүү их саначихсан байх юм. Тэглээ гээд гүйгээд очоод сэтгэлээ уудалчихаж чадахгүй болохоор бүр л бачимдмаар. Миний хувьд багаасаа л тодорхой шалтгааны улмаас их дотогшоогоо, өөртөө итгэлгүй хүүхэд байсан, одоо ч тиймээрээ л байх шиг.... Гэхдээ ид өсвөр насанд байхад тэрийгээ хүчээр нууж, хэний ч өмнө бардам, уруу дорой байхгүй гэж хуурамчаар зүтгэдэг байсан үе бас байх юм. За мэдэхгүй юм даа, өмнө нь ингэж бичиж гаргаж байгаагүй болохоор эвээ олохгүй юм. Яваандаа сурах байлгүй дээ. Тэглээ ч энэ учир замбараагүй тэмдэглэлийг хэн нэгэнд биш өөртөө, өөрийнхөө "БИ"-гийн түмэн хувилбарын нэгийг ч болов хөндлөнгийн нүдээр харах зорилгоор бичиж байгаа болно.

Эцэст нь: Бид Камертооооон .... хэхэ

Comments

Popular posts from this blog

Hi July!

7 сар гарчихлаа. Цаг хугацаа ч хурдан юмаа. Саяхан ирсэн 2013 оны талаас илүүг нь үдчихлээ. Ямартаа ч энэ 7-р сарын зорилтуудаа биччихье. Заавал биелүүлнэ шүү кк - 4 хичээлийн шалгалт өгч, ард нь гарах - Эмнэлэг, эмчийн цаг авах - эрүүл мэндийн асуудлуудаа цэгцлэх - Охины цэцэрлэгийн бэлтгэл ажил - Спорт спорт бас дахин спорт Тоймлоод харвал тийм ч их биш л юм. Гэхдээ л энэ 31 хоногийг зүгээр суухгүй, хөөрхөн сандруу л өнгөрөөнө дөө. Амжилт, урагшаааааа!!!!!!!!!!

Анхны биш блогийн хамгийн анхны бичлэг

Өөртөө болон энэ блогийг байдаг гэдгийг хараахан мэдэж амжаагүй хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе, сайнуу кк. Өмнө нь банжигт нэг блогтой байсан сүрхий юм бичиж гавиагүй байсаар тэр хөөрхий байхгүй болсоон. Тэгэхээр энэ миний хоёрдахь блог - цахим тэмдэглэл юм байна. Сэтгэл санаа ойрд тавгүй, нэг хүний хэлдгээр ойрдоо өөртэйгөө байнга зөрчилдөж, тэр нь явсаар савнаасаа хальж бас бус хүмүүсийн тайван байдалд нөлөөлөх болсон тул доторх зөрчилдөөн, эмх замбараагүй бодол, дуу хоолойгоо хаа нэгтээ гаргах орон зай хэрэгтэй байна. Хичнээн ойр дотны хүмүүс байлаа гээд хэн хүнд хэлээд байхааргүй нөхцөл байдал, нууц гэж хааяа байдаг тул мэдээж нэр, нүүрээ нуусан энэ хувилбарыг сонгох нь дээр. Тэгэхээр одоохондоо зөвхөн өөртөө зориулан магадгүй хожмын нэг өдөр өөрөө эргэж уншаад өөрийгөө ойлгоход хялбар болгох үүднээс бичиж байя, зүгээр л бичээд байя кк. Сүүлийн хэд хоног Sex and the City-ээр хэт их амьсгалсан болоод ч тэр үү Кэрри шиг ганцаараа юм бодож, нөүтбүүкний товч тачигнуулаад суусан ч...