Хэй явж явж юун бэлэг дэмбэрэлтэй өдөр блог нээчвээээээ, Камертоны маань төрсөн өдөр байшдэээээээээ :))))))) За Камертоныхондоо болон бондгор хөөрхөн блогхондоо төрсөн өдрийн мэнд хүргэяаааа үүүүүүү. За баярласандаа дахиад нэг бичлэг хийнээ кк, муухай далимдуулж байнаа. Камертон гэснээс 10 жилд байхад Камертон, Номин талст 2-т зүгээр л үхдэг байлаа. Хичээлээс хөөгдөж ангийнхаа үүдэнд сууж байхдаа Номин талстын Бид-ийг чангаар дуулж, бүр сургуулийн коридороос хөөгддөг байлаа хэхэ. Одоо яагаад ч юм юунд ч, бүр юунд ч шүү тэгтлээ хөөрөн баярлахаа больчихжээ, энэ одоо насных уу. Хөөрч баярлах, найзуудтайгаа уулзах, ярилцах нь хүртэл чин сэтгэлийнх байж, нуувч хаалтгүй байж. Бусад хүмүүсийн хувьд яасныг мэдэхгүй юм, би л лав одоо найзуудаасаа дэндүү холдчихжээ, хүүхэд гэнэн насных шигээ бодож саналгүй сэтгэл доторхоо уудлан ярьж чадахаа больж... Өдөр тутмын амьдрал, хичээл сургууль, нөхөр хүүхдээсээ хааяа өндийгөөд харахад тэднийгээ дэндүү их саначихсан байх юм. Тэглээ гээд гүйгээд очоо...